2011-02-22
Санаа аваарай
Ажлаа тодорхой төлөвлө
Ажил & Мөнгө | 2010 / 12 / 20
Зарим хүмүүс одоохондоо завгүй байна, сэтгэлээр унасан байгаа учраас дараа өөрийгөө хөгжүүлэх юмнуудыг уншья, эхэлье гэж байж магадгүй юм. Зарим нь ойрд их бухимдалтай байгаа, эсвэл өнөөдрийнхөө асуудлуудыг шийдчихээд больё гэж байж магадгүй юм.
Ажлаа тодорхой төлөвлө
Гэвч Наполеон Хилл, харин ч энэ үедээ энэхүү зөвлөгөөг унших хэрэгтэй гэж байгаа юм “Сэтгэл гутрал, цөхрөлийг давж гарах арга зам, дүрэм гэж хаана ч байдаггүй. Харин тэрхүү сэтгэлийн хөдөлгөөнийг тов тодорхой ажлын төлөвлөгөө боловсруулах замаар өөрчилж хувиргаж болдог. Үүнтэй тэнцэх хэмжээний сайн арга одоохондоо байхгүй” гэжээ.
Толгойдоо, оюун ухаандаа ирээдүйд хэн болох тухай зураглалаа гаргасан бол “тодорхой төлөвлөсөн ажил” бол дараагийн шатанд хийх чухал зүйл болно. Сайн төлөвлөсөн ажил бол өөрөө зорилгодоо тэмүүлэх маш их эрч хүчийг хүнд өгдөг. Ийм юмгүй бол яагаад байгаагаа ч ойлгохгүй, эмх замбараагүй байдалд хүн ордог. Хаашаа явахаа ч мэдэхгүй, юу ч хийхээ мэдэхгүй. Би корпорациудад цагийн менежментийн сургалт хийдэг байхдаа хэлдэг байсан хамгийн гол зарчим бол: Нэг цагийг төлөвлөгөө хийхдээ зарцуулчихсан байхад гүйцэтгэх ажил дээрээ 3 цагийг хэмнэж болдог гэсэн санаа юм. Гэвч харамсалтай нь ихэнх хүмүүс төлөвлөөд суух цаг алга гэж ярьдаг. Тэгээд төлөвлөөгүйгээсээ болоод өнөөдөөр нь өчигдөрийнхөө үлдэгдэл ажлуудаа, маргааш нь өнөөдрийнхөө үлдэгдлийг хийгээд... асуудлыг хямрал болох үед нь шийдэх гэж сандардаг.
Хэлэлцэх асуудлуудаа тодорхой төлөвлөөд цэгцэлчихсэн хурал маш үр дүнтэй болж, ямар ч төлөвлөөгүй зарласан хурлын 1/3-тэй тэнцэх хэмжээний цагт л болоод өнгөрдөг. Төлөвлөчихсөн өдөр ямар ч төлөвлөөгүй өдрийн 1/3-тэй тэнцэх хэмжээний цагт хамаг ажлаа дуусгаж болдог. Миний найз Кирк Нелсон бол маш том радио станцын сурталчилгааны, олон хүнтэй багийг удирддаг юм. Тэр ажлаа төлөвлөдөг болохоосоо өмнө амжилт нь хэвийн, дундаж байсан гэдэг. Харин одоо бүх юм өөрчлөгдсөн, тэр долоо хоногийн эцсийн аль нэг өдрийн 2 цагийг ирэх долоо хоногт хийх ажлуудынхаа төлөвлөгөөг гаргахад зарцуулдаг. “Хоёрхон цагийн төлөвлөгөө миний ажлын амжилтанд маш том өөрчлөлт авчирсан. Би өмнө нь 3 долоо хоногийн хугацаанд хийдэг байсан ажлуудаа нэг долоо хоногт хийдэг болсноос гадна, миний бүх юм цэгцтэй, бүх юмаа хяналтандаа байлгаж чаддаг болсон. Ажил дээрээ ажлаа хийгээд, гэртээ хариад гэрийхэндээ цагаа зарцуулдаг, ажил ажил шиг, амьдрал маань амьдарл шиг болсон” гэж байсан юм. Ямар нэг зорилгын төлөө, гэхдээ сэтгэл санааны хувьд дарамттай ажиллана гэдэг бол байж болшгүй зүйл. Хэдий чинээ ажил чинь сайн төлөвлөгдсөн байна төдий чинээ чи өөрийгөө илүү их эрч хүчээр цэнэглэж, идэвхжүүлж чадна.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 242 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|